Ирланд: Сүйх тэргээр үйлчлүүлээд мөнгөө төлөөгүй жуулчдыг ташуурдаж шийтгэв
Анд нөхдийн мэдээ
2025-03-20
Ирландын Даблин хотод хоёр жуулчин унааны хөлсөө төлөөгүйн улмаас сүйх тэрэгний жолоочид ташуурдуулж буйг харуулсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тарлаа. Бичлэгт хар хүрэмтэй жолооч хоёр жуулчныг гудамжны булан руу хашиж байгаад удаа дараа ташуурдаж “Хурдан мөнгөө төл!” хэмээн хашгирч байна. Бичлэгийг 17-ны өдөр Даблинд болсон Гэгээн Патрикийн өдрийн баярын үеэр хийсэн гэх бөгөөд X (хуучнаар Твиттер) сүлжээнд нийтлэхдээ "Баяр үзэж явсан америк жуулчид хөлсөө төлөлгүй зугтахыг оролдсон. Ташуурдуулсныхаа дараа харин дахиж ийм зүйл хийхгүй гэдгээ амласан" гэж тайлбарлажээ. Ташуурдуулсан хоёрын нэг нь түрийвчээ гарган мөнгөө төлсөн ч үргэлжлүүлэн ташуурдахад тэд "Уучлаарай, том сургамж боллоо" хэмээн хэлж байгаа нь бичлэгт тодхон үлдсэн байна. Энэхүү бичлэгийг цахим орчинд 1.2 сая гаруй хүн үзэж “Үйлчлүүлсэн бол мөнгөө төлөх ёстой", "Ташуурдсан нь зөв”, “Ирландад залилан хийвэл ийм л юм амсана” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ.
Гэгээн Патрикийн өдрөөр Даблин хотод дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жүжигчид, маршийн хамтлаг оролцсон томоохон хэмжээний парад болжээ. Наадмыг зохион байгуулагч Ричард Тиерни хэлэхдээ "Энэ жилийн парад ижил хүйстнүүдийн гэрлэлтийн 10 жилийн ойг ёслохоос эхлээд Ирландын домогт түүхийг харуулсан үзүүлбэр хүртэл олон арга хэмжээг багтаасан" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.