Олон Улсын Олимпын Хороог анх удаа эмэгтэй хүн удирдана
Анд нөхдийн мэдээ
2025-03-21
Дэлхийн Олимпын хөдөлгөөний толгой байгууллага Олон Улсын Олимпын Хороог түүхэндээ анх удаа эмэгтэй хүн удирдахаар боллоо. Грект болж буй ОУОХ-ны 144 дүгээр чуулганы үеэр буюу өчигдөр явуулсан ерөнхийлөгчийг санал хураалтад Зимбабве улсын иргэн, Олимпын наадмын хошой аварга, усанд сэлэлтийн тамирчин асан Кирсти Ковентри 49 хүний санал авч, 10 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Түүний хувьд энэ албан тушаалд сонгогдож буй анхны эмэгтэй, анхны африк гаралтай хүн болж байгаа юм. Зимбабве улсын Хараре хотод төрсөн К.Ковентри өдгөө 41 настай бөгөөд Олимпын наадмаас хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байжээ. Мөн 2018 оны есдүгээр сараас Зимбабве улсын Засгийн газарт Залуучууд, урлаг, спортын сайдаар ажиллаж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.