images

Дональд Трамп Боловсролын яамыг татан буулгах зарлигт гарын үсэг зурав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-21


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Боловсролын яамыг татан буулгах тухай зарлигт гарын үсэг зурлаа. Энэ бол түүний сонгуулийн кампанит ажлын амлалт байсан юм. Ингэснээр сургуулийн боловсролын бодлогыг Боловсролын яамнаас холбооны, муж, орон нутгийн боловсролын газарт шилжүүлж байгаа бөгөөд ерөнхийлөгч "Боловсролыг харьяалагддаг мужуудад нь буцааж өгч байна" гэжээ. Зарлиг ёсоор боловсролын удирдах байгууллага зөвхөн сургалтын зээлийг зохицуулах, орлого багатай оюутнуудад тусламж үзүүлэх, тусгай боловсролын санхүүжилт олгох зэрэг чиг үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн долоо хоногт Боловсролын яам нийт ажилтнуудынхаа тал хувийг цомхотгох болсноо зарласан юм. Харин 1970-аад онд анх байгуулагдсан Боловсролын яамыг татан буулгах хууль хүчин төгөлдөр болоход Сенатын гишүүдийн 60-аас дээш хувийн санал шаардлагатай. Мөн дээрх шийдвэр гарсны дараа Америкийн багш нарын холбоо тэр даруй мэдэгдэл гаргаж "Бид түүнтэй шүүх дээр уулзах болно" хэмээн мэдэгджээ. Харин өнгөрсөн сард явуулсан санал асуулгаар, судалгаанд оролцогчдын 65 орчим хувь нь Боловсролын яамыг татан буулгахыг эсэргүүцсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.