images

Хятадын компани Монголын сагсан бөмбөгийн багийг хоёр тэрбум төгрөгөөр ивээн тэтгэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-21


  Монголын Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хагас шигшээ буюу финалын шатанд өрсөлдөхөөр шалгараад буй "Сэлэнгэ Бодонс" багийг БНХАУ-ын хүнд машин, механизмын үйлдвэрлэлийн "Синотрак" компани хоёр жилийн хугацаанд хоёр тэрбум төгрөгөөр ивээн тэтгэхээр болжээ. “Сэлэнгэ бодонс” багийн эзэн Л.Наранбаатар болон тус компанийн төлөөлөгчид өчигдөр гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд "Howo" брэндийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд таниулан сурталчлахын зэрэгцээ “Сэлэнгэ Бодонс” клубийн тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлд хамтарч ажиллахаар төлөвлөсөн байна. Цаашлаад Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадвартай тамирчид, дасгалжуулагчдыг үе шаттай бэлтгэн гаргахыг талууд зорьж ажиллах гэнэ. Багийн эзэн Л.Наранбаатар "Сэлэнгэ Бодонс" багийн энэ оны төсвийг 2.5 тэрбум төгрөг хэмээн зарласан бөгөөд үүнээс ч давж магадгүйг Mongol TV-ийн "Terminal 1.0" нэвтрүүлэгт ярьж байв. Түүнчлэн “Бодонс спорт менежмент” компаниараа дамжуулан Хойд Америкийн сагсан бөмбөгийн лигийн (NBA) хэд хэдэн тоглогчийг багтаа урьж ирүүлэх хэлцэл хийсний дүнд “Milwaukee Bucks”, “Denver Nuggets” зэрэг багт тоглож байсан Демаркус Казинсыг клубтээ элсүүлээд байгаа билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.