images

Казахстан: Наурызын баяраар дэлхийн дээд амжилт тогтооно

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-21


   Казахстан улс маргааш буюу гуравдугаар сарын 22-нд тохиох Наурызын баярыг тохиолдуулан дэлхийн дээд амжилт тогтоох гэж байна. Тус улсын Мангистау мужийн Актау хотод хамгийн олон хүн үндэсний хувцсаа өмсөж цуглан Гиннесийн амжилт тогтоохоор зорьж байгаа аж. Гэхдээ энэ амжилтыг тогтооход оролцох иргэд 362 тэнгэ төлж бүртгүүлээд, зохион байгуулагчдаас тавьсан шаардлагын дагуу үндэсний хувцсаа өмсөх юм байна. Энэ шаардлага нь заавал саукеле буюу эмэгтэйчүүдийн толгойн чимэг, шапан буюу эрэгтэй, эмэгтэй хүний гар хатгамалтай урт дээл, камзол буюу хатгамалтай эрэгтэй хантааз, бо рик буюу дугуй малгайг өмсөнө. Одоогоор үндэсний хувцастай хамгийн олон хүний цугласан Гиннесийн дээд амжилтыг 2017 онд 16620-уулаа цугласан Якут улс эзэмшиж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.