images

Тусгай Олимпоос медаль хүртсэн дөрвөн тамирчин “Скай Резорт”-д бэлтгэл хийжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-21


   Италийн Турин хотод болсон Тусгай Олимпын өвлийн наадамд энэ жил уулын цана болон снөүбордын төрөл шинээр нэмэгдсэн билээ. Уг хоёр төрөлд оролцох манай тамирчдын бэлтгэл сургуулилалтыг хангахад хамтарч ажиллахаар Монголын тусгай олимпын хороо “Скай Резорт” цанын баазад хүсэлт тавьж байжээ. Улмаар Монголоос дөрвөн тамирчин оролцох нь тодорхой болж “Скай Резорт” цанын баазын багш Ж.Баярзул, снөүбордын багш Б.Дамдиндорж нарын удирдлага дор 2023 оноос бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Тэгвэл хоёр жилийн өмнөөс ийнхүү бэлтгэсэн тамирчид Турины наадмаас долоон медаль хүртсэн юм. Тухайлбал, уулын цанын төрөлд А.Азжаргал хоёр алт, нэг мөнгө, снөүбордын төрөлд А.Алтан-Очир мөнгө, хүрэл, М.Энхзаяа мөнгө хүрэл медалийн эзэн болсон билээ. Тусгай Олимпын өвлийн наадмаас Монголын баг тамирчид таван алт, 10 мөнгө, зургаан хүрэл медальтай эх орондоо ирсэн. Тусгай Олимпын өвлийн наадамд оролцсон түүхэндээ Монголын тамирчид хамгийн олон медаль хүртсэн нь энэ юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.