2025 оны өсвөрийн улсын аварга усанд сэлэгчдийг Эрдэнэтэд тодруулна
Чихэнд чимэгтэй
2025-03-21
2025 оны Өсвөр үе, залуучуудын усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 9-12-ны өдрүүдэд Эрдэнэт хотын "Хангарьд" спорт цогцолборт болох гэж байна. Тус тэмцээнд 29 клубийг төлөөлөн 7-18 насны нийт 601 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Өнгөрсөн жилийн тэмцээн мөн Эрдэнэт хотод болж, 24 багийн 460 тамирчин зургаан насны ангилалд өрсөлдсөн бөгөөд тэргүүн байранд Улаанбаатар хотын "VISTA" клуб, дэд байранд "We Aquatics" клуб, гуравдугаар байранд Эрдэнэт хотын "Хангарьд" клубийн тамирчид тус тус шалгарч байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.