images

ББСБ-аас зээл авахад шаарддаг өр, орлогын харьцааны дээд хэмжээг 60 хувь болгон бууруулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-21


  Банк бус санхүүгийн байгууллагаас хэрэглээний зээл авахад иргэдийн өр, орлогын харьцаа зохистой байх шаардлагыг тавьдаг билээ. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөгийн эдийн засгийн байдалтай холбоотойгоор ББСБ-ын өр, орлогын харьцааны хязгаарыг 60 хувиас хэтрэхгүй байх, автомашин худалдаж авахад зээл, үнэлгээний харьцаа 60 хувиас хэтрэхгүй байхаар тогтоолоо. Уг шийдвэр хэрэгжиж эхэлснээр иргэд өрийн дарамтад орох эрсдэл буурч, улмаар өрхийн бодит орлого нэмэгдэж, худалдан авах чадвар сайжирна хэмээн тооцжээ. Санхүүгийн зохицуулах хороо үүнээс өмнө 2023 оноос ББСБ-ын цахимаар олгох зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцааг 70 хувиас хэтрэхгүй байхаар шинэчилж тогтоож байсан билээ. Энэ нь хэрэглээний зээлийн эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалан иргэдэд бий болох өрийн дарамтыг бууруулах зорилготой байсан боловч бараа үйлчилгээний үнийн өсөлт, импортын хэрэглээнээс хамааралтай валютын нөөцийн эрэлт, бодлогын хүү 12 хувьд хүрсэн зэрэг эдийн засгийн олон өөрчлөлт гарсан юм. Үүнийг дагаад банкууд ч хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны хязгаарыг 50 хувь байхаар бууруулсан. Иймд ББСБ-ын хэрэглээний зээл олгох зохицуулалтад хамаарах харьцааг бууруулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.