О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2025-03-24
Өнгөрсөн долоо хоногт болсон Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, улсын заан С.Сүхбат үзүүрлэсэн билээ. Тэгвэл энэ барилдааны дараа бөхчүүдийн чансааг улсын аварга О.Хангай 7250 оноотойгоор тэргүүлж эхэллээ. Харин улсын начин Э.Батмагнай 6450, улсын заан М.Лхагвагэрэл 6350 оноотойгоор тус тус удаалсан байна. Бусад бөхчүүдийн чансаа болон дэлгэрэнгүй мэдээллийг чансааны оноо олгох барилдаан бүрийн дараа devjee.mn сайтад тогтмол шинэчилж байгаа ажээ. Монголын үндэсний бөхийн холбооноос Сар шинийн баяр, Монгол бахархлын өдөр, Улс тунхагласны баярт зориулсан томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж байгаа бөгөөд өндөр зэрэглэлтэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.