Зөрчил гаргаж саатуулагдсан бүсгүй юуны учир олны хайрыг татав?
Анд нөхдийн мэдээ
2025-03-24
Хурд хэтрүүлсэн хэргээр саатуулагдаж, цагдаагийн гэмт хэрэг, зөрчлийн буланд гэрэл зураг нь байршсан оюутан бүсгүй буруутан болох нь байтугай олны хайрыг татсан талаар Америкийн хэвлэлүүд мэдээллээ. Баясгалантай инээмсэглэж буй тэрхүү бүсгүйн зургийг харсан хүмүүс царай зүсийг нь магтаж, шийтгэл оногдуулахгүй байхыг хүссэн хүсэлт илгээж байгаа гэнэ. “New York Post” сонины мэдээлснээр, АНУ-ын Жоржиа их сургуулийн оюутан, 20 настай Лили Стюарт хоёр урсгалтай замд 120 км/ц-аас дээш хурдтай явсан тул мужийн хуулийн дагуу 200 доллароор торгуулах болсон байна. Тэрбээр буруугаа хүлээж "Хөдөөгийн буйд зам байсан тул тийм хурдтай явж байгаагаа анзаараагүй” гэжээ. Дүүргийн цагдаагийн алба түүний зургийг цахим сүлжээнд нийтэлж, зөрчлийн талаар мэдээлсний дараа цахим хэрэглэгчид "Та нар Америкийн гоо бүсгүйг саатуулсан байна", "Нэг удаа өршөөгөөч”, “Гэмтэй хүн ийм царайтай байх уу?” гэх мэт сэтгэгдэл бичжээ. Улмаар Л.Стюарт наргиа болгож тэрхүү зургаа “TikTok”-т байршуулсан нь бүр их хандалт авсан төдийгүй торгуулийг нь төлж өгөх хүсэлтэй хүмүүс хүртэл гарч ирсэн байна. Хамгийн сүүлд мэдээлснээр, цагдаагийн газар бүсгүйн хэргийг хэрэгсэхгүй болгон торгуулиас чөлөөлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.