images

Казахын алдарт яруу найрагч Абайн хүрээлэнг Монголд нээнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-24


   Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев казах үндэстний алдарт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Абайн нэрэмжит хүрээлэнг гол түнш орнууддаа байгуулж "Казахын соёлыг түгээх хөтөч болгоно" хэмээн зарласан байна. Энэ 2025 онд Абай Кунанбаевын мэндэлсний 180 жилийн ойг Казахстан даяар тэмдэглэх ажээ. Абайн хүрээлэнг байгуулах санаачилгыг анх 175 насны ойг нь тэмдэглэх үеэр гаргасан юм. Энэхүү санаачилгын хүрээнд юуны түрүүнд гадаадын иргэдэд казах хэл сурахад туслах дижитал платформ бий болгосон бөгөөд одоо хүрээлэн байгуулж Күнз, Гёте, Сервантесийн хүрээлэнгийнх шиг загвараар соёл, боловсролын байгууллагын сүлжээ болгох хэрэгтэйг К.Токаев онцолжээ. Улмаар анхны хүрээлэнгүүдийг Монгол, Турк, Хятадад нээхээр төлөвлөсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.