Шинэ Зеланд: Хамгийн царай муутай загас "Оны шилдэг"-ээр шалгарав
Анд нөхдийн мэдээ
2025-03-24
Нялцгай бие, ер бусын хачин төрхөөрөө дэлхийн хамгийн царай муутай амьтан хэмээгдэж байсан блобфиш (Psychrolutes marcidus) хэмээх загас Шинэ Зеландын "Оны шилдэг загас"-аар шалгарчээ. ВВС агентлагийн мэдээлснээр, тус улсын байгаль орчныг хамгаалах бүлэг далайн амьтдыг хамгаалах талаар олон нийтэд сурталчлах зорилгоор жил бүр оны шилдэг загас шалгаруулах санал асуулга зохион байгуулдаг бөгөөд энэ загас 5500 хүнээс 1300 санал авч тэргүүн байр эзэлсэн байна. Блобфиш нь Австрали, Шинэ Зеландын эргэн тойронд далайн гүнд амьдардаг, усан дотор байхдаа жирийн загас шиг харагддаг ч уснаас гаргахад нялцгай биетэй болдог аж. Тиймээс 2013 онд “Муухай төрхтэй амьтдыг хамгаалах нийгэмлэг”-ийн гаргасан дэлхийн хамгийн царай муутай амьтдын жагсаалтад тэргүүлж байжээ. "Оны шилдэг загас" шалгаруулалтын хоёрдугаарт Атлантын том толгойт (Hoplostethus atlanticus) хэмээх загас орсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.