images

Тархиндаа компьютерийн чиптэй анхны хүн хэвийн аж төрж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-24


  Тархиндаа компьютерийн чип суулгуулсан анхны өвчтөн нэг жилийн турш хэвийн амьдарч, шатар тоглох зэргээр энгийн хүн шиг аж төрж байгаа тухай ВВС агентлаг мэдээлэв. 30 настай Ноланд Арбо найман жилийн өмнө осолд орж бүх бие нь саажсан бөгөөд 2024 оны нэгдүгээр сард түүний тархинд Илон Маскийн удирддаг “Neuralink” компаниийн бүтээсэн тархи-компьютерийн интерфэйс (BCI) төхөөрөмжийг суулгасан юм. BCI төхөөрөмжийг гавлын ясанд суулгасан бөгөөд энэ нь жижиг электродуудаар дамжуулан мэдрэлийн эсүүдэд дохио илгээж, ингэснээр хүн оюун санаагаараа компьютерийн курсор зэргийг удирдаж, компьютер дээр ажиллаж болдог ажээ. Мэс засал хийснээс хойш нэг жилийн дараа гэхэд ажиллах чадвар нь илт сайжирсан хэмээн Н.Арбо хэлсэн бөгөөд өдрийн ихэнхийг найзуудтайгаа компьютер тоглоом тоглон өнгөрөөж байгаа тухайгаа ярьсан байна. Мөн тэрбээр хагалгаанд орохын өмнө, бас хагалгааны дараа И.Масктай уулзсанаа дурсаж "Тэр яг над шиг хөл нь газар хүртэхгүй баярлаж байсан" гэжээ. Төхөөрөмжийг өөриймшүүлэх явц тийм ч амар байгаагүй аж. Чип, тархи хоорондын холболт тасарч, компьютероо ажиллуулах боломжгүй болж байсан тохиолдол ч бий гэнэ. Энэ үед “Neuralink “-ийн мэргэжилтнүүд программ хангамжаа тохируулснаар хэвийн ажиллаж байжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.