Хойд Солонгос ямар эерэг үзүүлэлтээр Азид тэргүүлэв?
Анд нөхдийн мэдээ
2025-03-24
Дэлхийн хүн амын салбарын төрөл бүрийн тоон үзүүлэлтийг нэгтгэн танилцуулдаг “World Population Review” байгууллага Азийн орнуудын эмэгтэйчүүдийн бичиг үсэгт тайлагдсан байдлын 2024 оны дүнг нийтэллээ. Энэхүү мэдээллээр бол эмэгтэйчүүд нь 100 хувь бичиг үсэгт тайлагдсан хоёрхон улс Азид байгаа нь Хойд Солонгос, Узбекистан ажээ. Азийн орнуудын эмэгтэйчүүдийн бичиг үсэгт тайлагдсан байдлын дундаж үзүүлэлт 2024 оны байдлаар 81.6 хувь байна. Жагсаалтад Хойд Солонгосын дараа Япон улс 99 хувиар удаалж байгаа бол Казахстан, Гүрж, Армени, Азербайжан, Тажикистан 99.7 хувьтай байна. Харин Монгол улсын хувьд энэ үзүүлэлт 99.2 аж. 99-өөс дээш хувьтай өөр хоёр орон энэ жагсаалтад буй нь Туркменистан (99.6%), Кипр (99.2%) ажээ. Удаах байруудыг Йордан (98.4%), Тайвань (97.3%), Филиппин (96.9%), Бруней (96.9%) Өмнөд Солонгос (96.6%), Саудын Араб (96.2%) эзэлсэн байна. Эмэгтэйчүүд нь бичиг үсэгт хамгийн бага тайлагдсан Азийн орон нь Афганистан (22.6%) бол энэ улсын өмнө Пакистан (46.5%), Йемен (55%), Балба (63.3%), Бутан (63.9%), Энэтхэг (65.8%) оржээ.
Хойд Солонгос нь эмэгтэйчүүдийн төдийгүй бүх нийтийн бичиг үсэгт тайлагдсан байдлаар дэлхийд тэргүүлдэг. 2024 оны статистик мэдээгээр дэлхийд хүн ам нь бичиг үсэгт бүрэн тайлагдсан долоон орон байгаа нь Хойд Солонгос, Узбекистан, Финланд, Украин, Андорра, Лихтенштэйн, Гренланд ажээ.
Гэрэл зургийн эх сурвалж: borgenproject.org
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.