images

“Чимээгүй хотын жолооч” киноны гол дүр Осакагийн наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-25


   Японы Осака хотноо энэ сарын 14-23-ны өдрүүдэд болсон Осакагийн кино наадмаас жүжигчин А.Түвшинбаяр "Шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртлээ. Тэрбээр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” кинонд гол дүр бүтээсэн юм. Киноны найруулагч, продюсер, зураач, зургийн даргын бүрэлдэхүүнтэй баг тус наадмыг зорьжээ. 20 дахь удаагийн энэ наадамд олон улсын 50 гаруй киног үзэгчдийн хүртээл болгожээ. "Чимээгүй хотын жолооч" кино өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон “Таллины хар шөнө” олон улсын наадмын "Гран-При" болон шилдэг зураачийн шагналыг хүртэж байв. Кино мөн энэ үеэр олон улсад нээлтээ хийсэн билээ. Сонирхуулахад, 2022 оны Осакагийн кино наадмаас Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" киноны гол дүр Б.Баярцэцэг "Шилдэг эмэгтэй жүжигчин" шагнал хүртэж байсан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.