images

Монголд сүрьеэгийн өвчлөл 2024 онд буурчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-25


   Улсын хэмжээнд өнгөрсөн онд сүрьеэгийн 3000 гаруй өвчлөл бүртгэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 5.6 хувиар буурчээ. Нийт өвчлөлийн дийлэнх буюу 57 хувь нь Улаанбаатар хот, 42 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Манай улс  2021 онд сүрьеэгийн тархалт өндөртэй 30 орны нэг болж байсан бол 2024 онд энэ үзүүлэлт ийнхүү буурчээ. Сүрьеэг эрт оношилж цаг алдалгүй арга хэмжээ авахын тулд манай мэргэжлийн байгууллагууд эмэнд тэсвэртэй сүрьеэг хоёр цагийн дотор оношилдог "GeneXpert" төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа билээ. ДЭМБ-ын тусламжаар манайд олгосон энэхүү төхөөрөмжийг одоо хот, хөдөөгийн 44 эмнэлэгт хэрэглэж байгаа юм. Түүнчлэн зөөврийн болон дижитал 33 ширхэг рентген аппаратыг сүрьеэгийн оношилгоо, илрүүлэгт хэрэглэж байгаагаас гадна уушгины рентген зургийг хиймэл оюунаар уншдаг болоод байна. Дашрамд дурдахад, өчигдөр буюу гуравдугаар сарын 24-нийг дэлхий нийтээр “Сүрьеэтэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэсэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.