images

Дундговь: Түймэрт өртсөн малчдад туслах хандивт найман өдрийн дотор 1000 хонь цугларчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-25


   Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилгаар эхлүүлсэн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн түймэрт өртсөн малчдад туслах хандивын аянд өчигдрийн байдлаар есөн сая төгрөг, 1229 хонь, нэг адуу, 266 ямаа цугларчээ. Энэ сарын 15-наас явуулж буй уг "Нэг өрх-Нэг хонь" аянд иргэдийн өгсөн хандивыг найман өдрийн турш сумдын ЗДТГ-т цуглуулсан дүн ийм болсон байна. Улмаар ирэх сарын 1-нийг хүртэл хандивыг хүлээн авч, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нэгтгэж хүргэх ажлыг эхлүүлнэ. Энэ сарын 21-ний байдлаар нийт зургаан аймгийн 17 суманд 21 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, ойн 840 га, хээрийн 1.388.237 га талбай, 39 гэр, 15 сууц, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6937 бог, 569 бод мал шатсан байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.