images

Өвөр Монгол: Сөнөд баруун хошуунд олон хулан харагджээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-25


   Хятадын CGTN телевиз Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнөд баруун хошууны нутагт зуугаад хулан үзэгдсэн талаар мэдээллээ. Хулангийн сүрэг хүйтний улмаас Монголоос Хятад руу ийн нүүдэллэж өвөлждөг ч Монголдоо зусдаг байна. Өвөр Монголын Багшийн их сургуулийн Амьдралын шинжлэх ухаан, технологийн коллежийн орлогч дарга Би Жунхуай 2024 онд хэвлэлд ярихдаа "Хятадад өвөлжих монгол хулангийн тоо толгой 100 байсан нь сүүлийн жилүүдэд 200-300 болж өссөн" гэж байв. Харин Монгол улсад дэлхий дээрх нийт хулангийн популяцийн 80 хувь буюу 90 мянга орчим байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа өнгөрөгч оны 10 дугаар сард мэдээлж байсан юм. Улмаар аравдугаар сарын 25-нд Монголд анх удаа Хулан хамгаалах өдрийг тэмдэглэж, цаашид жил бүр тэмдэглэх тушаал гаргасан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.