images

ШУТИС-ийн найман багш метроны чиглэлээр БНСУ-д сурахаар явлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-25


  Улаанбаатар хотод барих метроны инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн найман багш өнөөдөр БНСУ-ыг зорилоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэдээлснээр, Ганвон мужийн Вонжин хотод байдаг "Халла" их сургуульд О.Эрдэнэ-Очир, Э.Уранбаяр нар метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүн; Ж.Азжаргал, Б.Дэлгэрмаа нар метроны удирдлага, хяналт; Н.Саранчимэг, М.Цас-Оргилмаа нар метро барилга; А.Сундий, Б.Энх-Амгалан нар метроны дохиолол ба цахилгааны инженерчлэлийн чиглэлээр тус тус суралцах юм. Тэднийг мэргэжил дээшлүүлээд ирсний дараа буюу 2025-2026 оны хичээлийн жилд метроны бүтээн байгуулалтад шаардлагатай дөрвөн шинэ мэргэжлээр ШУТИС-д оюутан элсүүлэх юм. Түүнчлэн Улаанбаатарын метроны төслийг гүйцэтгэж буй БНСУ-ын “Духа инженеринг” компанитай хамтран эхний ээлжинд 200 оюутныг "Халла" их сургуульд “2+2” хөтөлбөрөөр сургахаар тохиролцоод байгаа билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.