images

Казахстан: Наурызын баяраар дэлхийн дээд амжилт тогтоолоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-25


   Казахстаны Актау хот буюу Каспийн тэнгисийн эрэг дээр Наурызын баярын өдөр буюу энэ сарын 22-нд нэг дор 5500 гаруй хүн казах үндэсний хувцастай цуглаж Гиннесийн дээд амжилт тогтоолоо. “Казах үндэсний хувцастай хамгийн олон хүн нэг дор” гэсэн энэ амжилтыг тогтооход Казахстаны хязгаар мужийн хөдөө тосгоны иргэдээс авхуулаад настайчуул, угсаатнуудын төлөөлөл, салбар салбарын ажилтнууд тус улсын өнцөг булан бүрээс зорин ирж оролцжээ. Уг арга хэмжээнд оролцохыг хүссэн хүмүүс бүртгэлийн хураамжид 362 тэнгэ төлж, үндэсний хувцсаараа иж бүрэн гоёж оролцох учиртай байв. 5500 хүний цугларалтыг Лондоноос ирсэн Гиннесийн номын бүртгэлийн албаны хүмүүс гэрчилж, хүн нэг бүрд гэрчилгээ гардуулсан байна. Амжилт тогтоох үеэр Каспийн тэнгисийн эрэг дээр 30 гэр барьж гар урлалын үзэсгэлэн худалдаа гаргасныг “Kazinform” агентлаг уламжлав. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.