images

Хоёрдугаар сард Замын-Үүд боомтоор 32 тэрбум төгрөгийн жимс, хүнсний ногоо авчээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-25


   Монгол, Хятадын хуурай замын хамгийн том Замын-Үүд-Эрээн боомтоор өнгөрөгч хоёрдугаар сард манай улс 28 мянган тонн жимс, хүнсний ногоо импортоор авсныг "Шинэ Эрээн" сонин мэдээлэв. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 44.1 хувиар их бөгөөд үнэ нь 79.2 хувиар нэмэгдэж 66.2 сая юань буюу 32 тэрбум төгрөг болсон байна. Уг боомтоор Монгол улсын импортоор авдаг нийт жимс, хүнсний ногооны 80 хувь орж ирдэг. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг хилээр гаргах ажлыг хөнгөвчлөх Ногоон гарц нээснээр гаалийн бүрдүүлэлтийн хугацааг 30 хувиар богиносгожээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.