images

Хэсгийн ахлагчдын урамшууллыг 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлэв

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-03-25


   Нийслэлийн есөн дүүргийн хэсгийн ахлагчдад сар бүр олгодог нэг сая төгрөгийн урамшууллыг 200 мянгаар нэмэгдүүлэх асуудлыг өнөөдөр НИТХ хэлэлцэн шийдвэрлэлээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Улаанбаатар хотын хороод нь хэсгийн зохион байгуулалттай бөгөөд хэсэг бүрд нэг ахлагч дөрвөн жилийн хугацаагаар томилогддог. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 204 хороонд 1900 гаруй хэсгийн ахлагч ажиллаж байна. НЗДТГ-ын дарга Д.Амгалангийн хэлснээр, урамшууллын нэмэгдэл нь 2025 оны нийслэлийн төсвийн нөөц бололцоонд тулгуурласан бөгөөд нийтдээ 3.8 тэрбум төгрөг болж байгаа аж. Шийдвэр ирэх дөрөвдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ.  

Зураг дээр: НИТХ-ын хуралдаан. Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.