images

Онгоцны ахмад паспортоо мартсанаас болж онгоц замаасаа буцжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-26


   АНУ-ын Лос-Анжелесаас Хятадын Шанхай хотыг зорьж явсан United Airlines компанийн UA198 зорчигч тээврийн онгоцны ахмад паспортоо мартсаны улмаас онгоц буцаж ниссэн байна. 257 зорчигчтой, өдрийн 14 цагийн орчимд хөөрсөн онгоц хоёр цаг ниссэний хойно дээрх шалтгаанаар замаасаа буцаад 16:51 цагт Сан Францискогийн олон улсын нисэх буудалд газарджээ. Ингэхдээ онгоцны чанга яригчаар зорчигчдод англи, хятад тайлбар хийж, уучлал гуйсан байна. Нэгэн зорчигч "Би Сан Францискогоос Лос Анжелес руу нисээд, тэндээсээ Шанхайн онгоцонд суусан ч гурван цагийн дараа буцаад Сан Францискод ирсэн” хэмээн хошигножээ. Зарим зорчигч дээрх шалтгаанаар буцаж ниссэнд үнэмшихгүй байгаагаа хэлж, агаарын тээврийн компани нөхөн төлбөр олгох ёстой хэмээн гомдол гаргажээ. Агаарын тээврийн компани Сан Францискогийн нисэх онгоцны буудалд газардсан хойноо зорчигчдод 30 долларын хоолны талон олгоод удалгүй Шанхай руу хөөрсөн байна. Энэ удаагийн явдал онгоцны ахмад паспортгүйн улмаас нислэг саатсан анхны тохиолдол биш юм. 2019 онд Вьетнамын “T'way Air” компанийн нисгэгч паспортоо алга болгосноос нислэг 11 цагаар хойшилж байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.