images

Шинэ мянганы анхны хүүхэд өөд болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-26


   2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр эхлэх хоромд буюу шинэ мянган эхлэхэд мэндэлж, "Millennium Baby" нэртэй болсон Хятадын иргэн Чен Чен 25 насандаа таалал төгсчээ. Үхлийн шалтгааныг зүрхний цочмог дутагдал гэсэн байна. Түүний ээж охиноо өөд болсон тухай мэдэгдэж, "Шинэ мянганы ууган хүүхэд, хүмүүсийн баяр хөөрийн дунд төрсөн охин минь хорвоог орхилоо. Охиныг минь хайрлаж, дурсан санаж байсан бүх хүнд талархал илэрхийлье. Чэн Чен хэдийгээр миний охин ч "Millennium Baby" болон мэндэлсэн учраас нийт ард түмний охин байсан юм” гэжээ. Чен Чен Тяньжин хотын нэгэн зочид буудалд гэрээт төгөлдөр хуурчаар ажиллаж байсан бөгөөд энэ сарын эхээр ханиад хүрсэн ч хамт олондоо дарамт болохоос эмээж эмнэлэгт хандаагүй байна. Өөд болохынхоо өмнөх өдөр төрсөн нутаг Жанчжи хотдоо автобусаар ирэх үед биеийн халуун нь 40 хэмээс давсан байсан тул маргааш нь эмнэлэгт хэвтжээ. Биеийн байдал нь сайжирч байгаа шинж тэмдэг ажиглагдаж байснаа гэнэт ухаан алдаж, дахин сэрээгүй тухай ээж нь дурссан байна. 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр эхлэх агшинд мэндэлсэн түүнийг хүмүүс "Хятадын шинэ мянганы анхны хүүхэд", "Хятадын XXI зууны анхны охин" гэх зэргээр нэрлэдэг байв. Тэрбээр эрүүл саруул 3.5 кг жинтэй мэндэлсэн бөгөөд шинэ мянганыг бэлгэдэж 1000 гэсэн утга бүхий Чен нэр хайрласан байна. Уран зураг, хөгжимд дуртай байсан түүнийг өөд болсонд хүмүүс харамсан эмгэнэл илэрхийлсээр байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.