images

Японы өндөр настнууд АТМ-ээс бэлэн мөнгө авахад хязгаар тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-26


   Японы Цагдаагийн газар 75-аас дээш насны ахмадууд АТМ-ээс бэлэн мөнгө авахад хязгаар тогтоох санал гаргаж, Засгийн газар батлан энэ сарын 24-нөөс эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал ахмад настнууд нэг өдөрт дээр тал нь 300 мянган иен авч болох бөгөөд энэ нь сүүлийн үед ихээр дэлгэрэх болсон цахим залиланд ахмад настнууд илүү их өртөх болсонтой холбоотой ажээ. Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн өндөр настнууд руу төрийн байгууллагын нэр барин руу утасдаж, улмаар АТМ-ээс ямар нэгэн данс руу мөнгө шилжүүлэхийг шаарддаг аж. Өнгөрсөн онд ийм төрлийн залилангийн хохирлын хэмжээ 72.1 тэрбум иен болсон нь өмнөх оныхоос 60 хувиар огцом өссөн үзүүлэлт юм. Мөн өнгөрсөн онд 29,511 хохирогчийн 9415 буюу 45 орчим хувь нь 75 ба түүнээс дээш насныхан байсан байна. Дээрх ажлын хүрээнд өндөр настнуудыг гар утсаараа ярьж байх зуураа АТМ ашиглахыг хориглож, энэ талаар шаардлагатай арга хэмжээ авахыг санхүүгийн байгууллагуудад үүрэг болгосон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.