images

Монголыг сурталчилж буй "Fulham" баг FA Cup-ын шөвгийн наймд шалгарлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-26


  Манай улс 2023-2025 оныг "Монголд зочлох жил" хэмээн олон улсад зарлаж,  аялал жуулчлалын салбараа сурталчлахаар Английн хөлбөмбөгийн Премьер лигийн “Fulham” клубтэй өнгөрсөн оны зургаадугаар сараас хамтарч ажиллаж байгаа билээ. Тэгвэл тус клуб гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу тамирчдын бэлтгэлийн болон үндсэн тоглолтын хувцас дээр Монголд зочлох жилийн логог байршуулж байгаа юм. Тэд энэ удаа Английн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг FA Cup-д оролцон шөвгийн наймд шалгарсан бөгөөд энэ бямба гаригт буюу гуравдугаар сарын 29-ний өдөр Монголын цагаар 20:15 минутад тоглох ажээ. “Fulham” багийн хөлбөмбөгчид өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд манай улсын Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Премьер лигийн "Bournmouth FC" багтай тоглох үеэрээ манай улсыг сурталчилсан юм. Мөн 24500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэндээ “Go Mongolia” аяныг улирлын бүх тоглолтын турш сурталчлах ёстой билээ. Түүнчлэн клубтэй байгуулсан гэрээний үндсэн дээр “EA SPORT”-ын FC24 видео тоглоом, бэлтгэлийн хувцас, цахим сувгуудаар манай аялал жуулчлалын “Go Mongolia" брэндийг сурталчилна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.