images

Дархан-Уул: Цахим ур чадварын төв байгуулахад НҮБ 150 сая төгрөг өгчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-26


   Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Дархан-Уул аймгийн төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэхэд зориулж 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр өнгөрсөн онд хамтарч ажиллах гэрээ байгуулан сургалтын танхимтай байгуулсан байна. Энэ танхим нь олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах бөгөөд хүүхэд, ахмадууд, тусгай хэрэгцээт иргэдэд зориулан цахим ур чадвар олгох сургагч багш нарыг бэлтгэх ажээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ өчигдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.