Турк, Хятад улсууд хиймэл оюун ухааны салбарт хамтарна
Анд нөхдийн мэдээ
2025-03-26
Турк, Хятад улсууд хөдөө аж ахуй дахь тогтвортой байдал, соронзон үелзлийн зураг буюу MRI, хавдрын оношилгооны салбарт хиймэл оюун ухааныг ашиглах тухай хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх болсноо зарлалаа. Туркийн шинжлэх ухаан, технологийн судалгааны зөвлөл, Хятадын үндэсний байгалийн шинжлэх ухааны сан хамтран дээрх гурван салбарт 36 сарын хугацаанд найман төсөл хэрэгжүүлнэ. Ингэхдээ судлаачид хавдрын эмчилгээ, клиникийн орчуулгын судалгаанд голлон анхаарч, хавдрын эмчилгээ, оношилгооны их өгөгдөлд хиймэл оюун ухааныг ашиглан судлах аж. Төслийн зорилго нь хавдрын эсийг өсөхөөс сэргийлэх, дархлааны тогтолцоог дэмжих, хамгаалах эсрэг биет, тарилга, эм зэрэг анагаах ухааны шийдлийг хөгжүүлэх гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.