Дэлхийн II дайны үед Японы Засгийн газар хуурамч юань үйлдвэрлэж байжээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-26
Дэлхийн II дайны үед Японы Засгийн газар Хятадын газар нутгийн нэлээд хэсгийг эзэрхийлж байх үедээ тус улсад хуурамч мөнгөн дэвсгэрт гаргаж байсан тухай шинэ баримт олджээ. Хятадын төв телевизийн мэдээлснээр Японы Мэйжи Гакуин их сургуулийн Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн судлаач Макото Мацүно япон хэлээр үйлдсэн дээрх түүхэн баримтыг Хятадын Гуандун мужийн Архивын газарт хандивласан байна. Энэхүү баримтад Хятад-Японы дайнд оролцсон Японы армийн жанжин штабаас Хятадын ардын засгийн газрын хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болох юанийг их хэмжээгээр, хуурамчаар үйлдэх төлөвлөгөө багтжээ. Улмаар хуурамч мөнгөн тэмдэгтийн тоо хэмжээ, тараах байршил, ашиглалтын журмыг хүртэл нарийвчлан тусгасан байна. Хуурамч мөнгө их хэмжээгээр гүйлгээнд орсноор инфляц нэмэгдэж Хятадын эдийн засаг, санхүүгийн системд ихээхэн хохирол учруулж байсан аж. Судлаач М.Мацүно Гуандун мужийг эзэлсэн Японы армийн 104 дүгээр дивизийн зургийн цомгийг мөн хандивлажээ. Өмнө нь тэрбээр Японы цэргийн 731 дугаар ангитай холбоотой түүхэн материалыг Хятадад хандивлаж байсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.