Бутаны Эрүүл мэндийн сайд Монголын "Зүрх мартахгүй" төслийнхөнд талархав
Чихэнд чимэгтэй
2025-03-26
Бутаны хааны гэр бүл өнгөрсөн жилийн Төрийн их баяр наадмын үеэр манайд айлчлах үеэр хоёр улсын Эрүүл мэндийн яам уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Үүнтэй холбоотойгоор Бутан улсад хавсран суух Элчин сайд Д.Ганболд тус улсын Эрүүл мэндийн сайд Дамдин Ванчигтай өчигдөр уулзсан байна. Улмаар Монголын анагаахын шинжлэх ухааны их сургуулиуд, төрийн бус байгууллага, эмнэлгүүд, Бутаны Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны “Khesar Gyalpo” их сургууль хамтран эрүүл мэндийн боловсрол, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны сургалт хийх зэргээр харилцаагаа өргөжүүлэх тухай ярилцжээ. Мөн Дамдин Ванчиг Бутаны төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчилсэнд Монголын "Бундан" төрийн бус байгууллагынханд талархал илэрхийлсэн байна. Б.Болдсайхан эмчийн "Зүрх мартахгүй" төсөлд хилийн чанадаас өвчтөнүүд хамрагдах боломжтой болсноор энэ могой жилийн эхний өдөр буюу гуравдугаар сарын 1-нд Бутан, Киргизийн хүүхдүүд Монголд анх удаа ирж эмчлүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.