images

Э.Амартүвшин дэлхийн баритонуудыг тэргүүллээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-03-26


   Дэлхийн дуурийн урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” байгууллага 2024 оны “Дэлхийн шилдэг баритон дуучин”-аар Э.Амартүвшинг нэрлэлээ. 52 долоо хоног буюу нэг жилийн хугацаанд дэлхийн томоохон театрын тайзнаа шилдэг дууриудад 61 удаа дуулсан Э.Амартүвшин 6100 оноогоор бусад дуучнаа тэргүүлсэн байна. Нэг дуурьт тоглоход 100 оноо авах зарчмаар шилдгийг шалгаруулахад Э.Амартүвшин хоёрдугаарт орсон Францын Людовик Тезьэгээс 1000 оноогоор илүүрхсэн юм. Тэрбээр 2024 оны дөрөвдүгээр сарын 16-нд Италийн “Teatro alla Scala” театрт Пьетро Масканьигийн “Cavalleria rusticana” дуурьд Алфиогийн дүрийг бүтээж эхний 100 оноогоо авчээ. Түүнээс хойш энэ оны гуравдугаар сарын 2-нд Германы “Staatsoper Hamburg” театрт Ж.Вердигийн “Rigoletto” дуурийн гол дүрийг бүтээж сүүлийн 100 оноогоо авсан байна. Э.Амартүвшин “Rigoletto”, “Tosca”, “Andrea Chénier”, “Aida”, “La forza del destino”, “Un ballo in Maschera”, “Nabucco”, “Cavalleria rusticana” дууриудыг дэлхийн арав гаруй томоохон театрын тайзнаа дуулжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.