Голын уснаас олсон iPad гэмт хэрэг илрүүлэхэд гол баримт болжээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-27
Голын усан дотор таван жил болсон iPad хүн амины хэргийг илрүүлэхэд чухал нотлох баримт болжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн оны 11 дүгээр сард Английн Темза голоос олдсон iPad-ын сим карт нь хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэрэгт буруутгагдаж буй гурван хүний гэм бурууг нотлох эд мөрийн баримт болсон байна. 2019 оны долоодугаар сард болсон буудалцаантай холбоотой эд зүйлсийг хайж байсан Лондон хотын цагдаа нар уг iPad-ыг голын уснаас олжээ. Цагдаа нар уг төхөөрөмжид үлдээсэн утасны бичлэгт үндэслэн сэжигтэн Келли болон түүний хамсаатнууд болох ах дүү Стюарт Ахерн, Луис Ахерн нар хохирогч Пол Аллены машинд мөрдөх төхөөрөмж суурилуулсан болохыг нотолсон байна. Энэ хэрэг 2019 оны долоодугаар сарын 11-ний шөнө болсон бөгөөд сэжигтнүүд хөлсний машинаар П.Аллений гэрт очиж аллага үйлдсэн байна. П.Аллен амьд үлдсэн ч тухайн үед буудуулсны улмаас саажилттай болж, одоо тэргэнцэртэй явдаг ажээ. Тэд гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө хэдэн долоо хоногийн турш П.Алленийг мөрдөж, хянаж байсан бөгөөд энэ үедээ дээрх iPad-ыг ашиглаж байсан байна. Өнгөрсөн 24-ны өдөр болсон шүүх хурал тэдний гэм бурууг тогтоож, Келли болон түүний хамсаатнууд ч хэргээ хүлээжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.