images

Японы домогт тамирчин дэлгүүрээс хулгай хийгээд баригджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-27


   Японы бэйсболын 350 тэмцээнд ялалт байгуулж байсан домогт тамирчин сүпермаркетаас шар айраг хулгайлсан хэргээр баривчлагджээ. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлснээр Хёго мужид амьдардаг, эдүгээ 87 настай Тэцүя Ёнэда гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрээс 300 орчим иений үнэтэй хоёр лааз шар айраг халааслаад мөнгөө төлөлгүй гарч одсон байна. Үүнийг харсан худалдагч даруй цагдаад мэдэгдсэн бөгөөд цагдаа нар түүнийг даруй саатуулж, тамирчин ч хэргээ хүлээсэн гэнэ. 1938 онд төрсөн Т. Ёнэда 1977 онд зодог тайлах хүртлээ нийт 949 тэмцээнд оролцсоны 350-д нь түрүүлж, 285-д нь хожигдож байжээ. Тэрбээр 400 ялалт байгуулсан Японы мэргэжлийн бэйсболын бүх цаг үеийн шилдэг тамирчин Масаичи Канэдагийн дараа хоёрдугаарт орж байсан байна. Ид тоглож байх үедээ тэрбээр хурд, хүч чадлаараа гайхагдаж, Дарьтай торх”, “Хүн машин” гэх зэргээр нэрлэгдэж байв. Т.Ёнэда зодог тайлсныхаа дараа бэйсболын тайлбарлагч, зөвлөхөөр ажиллаж байгаад 2000 онд Японы мэргэжлийн бэйсболын алдрын танхимд нэрээ бичүүлсэн байна. Дэлгүүрээс түүний яагаад хулгай хийсэн нь одоогоор тодорхойгүй байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.