images

Аргентин: Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй эрчүүд хөлбөмбөгийн тэмцээн үзэх эрхээ хасуулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-27


   Тэмцээний тасалбар худалдан авч Аргентин, Бразилын хөлбөмбөгийн тэмцээн үзэхээр Буэнос Айрес хотод ирсэн гурван аргентин эрийг хүүхдийн тэтгэлэг төлөөгүй гэсэн үндэслэлээр "Эстадио Монументал" цэнгэлдэх хүрээлэнд оруулаагүй байна. Аргентины өдөр тутмын “Claren” сонины мэдээлснээр, тэд Аргентины Засгийн газрын "Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй хүмүүсийн жагсаалт"-ад бүртгэгдсэн байжээ. Тэр өдрийн тоглолт нь 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий Хойд болон Төв, Өмнөд Америкийн сонгон шалгаруулалтын 14 дэх тоглолт байсан бөгөөд тэмцээн “Насан туршид ганц тохиох сонирхолтой тоглолт" гэж нэрлэгдэн хамгийн их анхаарал татаж байв. Аргентинд хүүхдийн тэтгэлгийг хоёр сараас дээш хугацаагаар төлөөгүй хүмүүсийг хар дансанд бүртгэдэг бөгөөд зөвхөн хөлбөмбөгийн тэмцээн төдийгүй бусад томоохон соёлын арга хэмжээнд оролцохыг хуулиар хориглодог аж. Хуулийн төслийг санаачилж батлуулсан парламентын гишүүн Факундо Делгасио “Хөлбөмбөгийн тоглолтын тасалбарын үнэ 158-480 мянган песо (480 ам.доллар) байдаг. Үүнийг төлж чадаж байгаа хэрнээ хүүхдэдээ тэтгэлэг төлөхгүй байх нь ёс суртахуунгүй хэрэг” гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.