images

Европын холбоо гишүүн орны иргэддээ 72 цагийн хүнс нөөцлөхийг зөвлөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-28


   Европын холбооны Удирдах хорооноос гишүүн орнуудын нийт иргэдийг 72 цагийн хангалттай хоол хүнс болон бусад хангамж нөөцлөхийг зөвлөсөн тухай CNN мэдээлэв. 18 хуудас бүхий дээрх зөвлөмжид Европ тивд эрсдэл нүүрлэсэн шинэ нөхцөл байдал тулгарч байгааг онцлон анхааруулж, Украин, Оросын хооронд өрнөж буй дайн, геополитикийн хурцадмал байдал, байгалийн гамшиг, кибер халдлага зэргийг үндэслэл болгон дурджээ. Мөн зөвлөмжид энгийн иргэдийн бие даах, сэтгэл зүйн дасан зохицох чадварыг хөгжүүлэх, сургуулиуд сургалтын хөтөлбөртөө гамшгийн бэлэн байдлын тухай хичээл оруулах, сурагч, оюутнуудад буруу ташаа мэдээлэл, илт хуурамч мэдээлэлд дүн шинжилгээ хийх ур чадвар олгохыг уриалсан байна. Европын холбооны комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Европын шинэ нөхцөл байдлыг даван туулахын тулд бидэнд шинэ түвшний бэлэн байдал хэрэгтэй” хэмээн онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.