Жүжигчин Жүүд Лоу Оросын ерөнхийлөгч В.Путины дүрийг бүтээнэ
Анд нөхдийн мэдээ
2025-03-28
Их Британийн жүжигчин Жүүд Лоу удахгүй гарах шинэ кинонд Оросын ерөнхийлөгч Владимир Путины дүрийг бүтээхээр болсон тухай “The Times” сонин мэдээлэв. "Кремлийн шидтэн" нэртэй тус киног Итали-Швейцарын зохиолч Жулиано да Эмполигийн бестселлер зохиолоос сэдэвлэн бүтээж буй аж. 2000-аад оны эхээр В.Путины эрх мэдэлд хүрсэн үйл явцыг харуулсан энэ зохиол Орост хүртэл эерэг үнэлгээ авчээ. Одоогоор зураг авалтыг нь хийж буй уг киног 2016 оны Каннын кино наадмын шилдэг найруулагчийн шагналт Оливье Ассаяс найруулж байна. Киноны талаар жүжигчин Ж.Лоу хэвлэлд өгсөн ярилцлагадаа “В.Путины дүрд тоглох нь Эверестэд авирч буй мэт санагдаж байна" гэжээ. Улмаар "Би өөрийнхөө жинхэнэ дүр төрхөөс хол, бие махбодын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч хамаагүй өөр дүрд тоглох дуртай" гэсэн байна. Ж.Лоу нь Их Британи гаралтай бөгөөд Холливүүдийн “The Talented Mr. Ripley”, “Cold Mountain” "Captain Marvel" зэрэг олон алдартай кинонд тоглож, "Оскар"-ын шагналд хоёр ч удаа нэр дэвшсэн авьяаслаг жүжигчин юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.