15 жилийн өмнө гар утас худалдаж авч чадахгүй байсан залуу Хятадын хамгийн баян хүн болов
Анд нөхдийн мэдээ
2025-03-28
Одоогоос 15 жилийн өмнө мөнгөгүйн улмаас шинэ загварын гар утас худалдаж авч чадахгүй байгаа тухайгаа учирлаж байсан 1980-аад оны залуу эдүгээ Хятадын хамгийн баян хүн болжээ. “TikTok”-ийн толгой компани болох “ByteDance”-ийн үүсгэн байгуулагч, Хятадын иргэн Жан Иминь Хятадын хамгийн чинээлэг хүн болсон тухай “Bloomberg News” мэдээлэв. Тус агентлагаас гаргасан тэрбумтнуудын судалгаагаар түүний хөрөнгө 57.5 тэрбум доллар болж, “Tencent Holdings” компанийн үүсгэн байгуулагч Ма Хуатэн, Жун Шаншан нарыг ардаа орхижээ. Харин дэлхийд Жан Иминь 24 дүгээрт бичигдсэн бол Ази тивд Энэтхэгийн “Reliance Industries” группийн захирал Мукеш Амбани, “Adani” группын ТУЗ-ийн дарга Гаутам Адани нарын дараа гуравдугаарт бичигджээ. АНУ-д “TikTok”-ийн үйлчилгээний ирээдүй тодорхойгүй байгаа ч Хятадад “ByteDance” нь хиймэл оюун ухааны салбарыг тэргүүлж, “Doubao” чатбот нь сард 75 сая идэвхтэй хэрэглэгчтэй болсон байна. 1983 онд БНХАУ-ын Фужян мужид төрсөн Жан Иминь Сингапурын Нанкай их сургуулийг микро электроникийн мэргэжлээр төгсчээ. Тухайн үед цахим сүлжээнд түүний "Гар утасны маань хурд удааширч, хэрэглээний ая даахаа больжээ. Гэвч "iPhone 4" авъя гэхээр үнийг нь дийлэхгүй байна" хэмээн жиргэсэн зураг саяхан цахим орчинд тарав. Үүнийг олж харсан хүмүүс "15 жилийн өмнө би түүнээс баян байжээ. Гэтэл одоо...” гэх зэргээр хошигнож, магтан сайшаасан олон мянган эерэг сэтгэгдэл үлдээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.