Монголд аялсан гадаадын жуулчдын 30 хувь нь хятад иргэд
Чихэнд чимэгтэй
2025-03-28
Монголын аялал жуулчлалын холбооноос 2024 онд Монголд аялсан гадаадын иргэдийн статистик мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн онд манайд 727,400 жуулчин ирсэн нь 2023 оны 650 мянгаас 11.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн нийт жуулчдын 30.4 хувь буюу 221,250 нь Хятадын иргэд бол удаад нь Орос, Өмнөд Солонгосын иргэд орсон байна. Манай улсын Засгийн газар “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалын салбараа сурталчилж 2028 он гэхэд гадаадаас хоёр сая жуулчин хүлээж авах зорилго тавиад байгаа билээ.
Гэрэл зургийг gazarchin.mn-ээс авав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.