BTS хамтлагийн дуучин Жонгүг түймэрт өртсөн иргэдэд нэг тэрбум вон хандивлажээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-28
Өмнөд Солонгост ойн түймэр дэгдсэн арав гаруй хоногийн хугацаанд 48 мянган га талбай шатаж, 28 хүний амь үрэгдэж, 37 хүн гэмтэж, 38 мянган хүнийг нүүлгээд байна. Иймд тус улсын К-поп урлагийн алдартнууд болон жүжигчид гамшигт өртсөн иргэд, гал унтраахаар тэмцэж буй ажилчдад зориулан хандив өгсөөр байгаа ажээ. Тухайлбал, BTS хамтлагийн дуучин Жонгүг нэг тэрбум вон буюу 681,500 долларыг тусламж болгон өгснийг тус улсын Гамшгийн тусламжийн холбооноос мэдээллээ. Мөн “Bigbang” хамтлагийн ахлагч G-Dragon 300 сая, дуучин, жүжигчин IU 200 сая вон хандивласан байна. Түүнчлэн BTS хамтлагийн RM, J-Hope, Suga, “Blackpink” хамтлагийн Жэнни, “Аespa” хамтлагийн Карина, реппер Жэй-Пак, И Ёнжи, NCT хамтлагийн Марк, Доюун, “Girls Generation” хамтлагийн Тэёон нар тус бүр 100 сая воны хандив өгчээ. Тусламжийн жагсаалт энэ мэтчилэн үргэлжлэх бөгөөд хамгийн түрүүнд хандив өгсөн алдартнуудын нэг болох “Seventeen” хамтлаг нэг тэрбум вон хандивласан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.