Монголын жижиг бизнес эрхлэгчдэд 13.8 тэрбумын зээл олгожээ
Чихэнд чимэгтэй
2025-03-28
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өнгөрсөн оны долоодугаар сараас хойш 21 аймаг, есөн дүүргийн 448 бичил бизнес эрхлэгчид 13.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ бичил үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 50 сая, иргэнд 10 сая, нөхөрлөл хоршоо байгуулсан иргэн, гадаадаас буцан ирсэн иргэнд 25 сая төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгосон байна. Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилтээр хэрэгжиж буй уг хөтөлбөрөөс иргэд 36 сарын хугацаатай, жилийн 8.4 хувийн хүүтэй зээл авч, нийт 579 төсөл хэрэгжүүлжээ. Бичил бизнес эрхлэгч гэдэгт малчин, нөхөрлөл, хоршоо, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хувиараа бизнес эрхлэгч, гадаад улсад хөдөлмөр эрхэлж байгаад буцаж ирсэн иргэдийг хамааруулж үзсэн байна. Олон улсын хөгжлийн ассоциац нь дэлхийн олон оронд бичил, жижиг бизнесийг бойжуулахад дэмжлэг үзүүлэн ажилладаг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.