images

Дэлхийн улс орнууд Мьянмар руу аврах баг, тусламж илгээсээр байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-03-31


   Мьянмар улсад энэ сарын 28-нд газар 7.7 магнитуд хүчтэй хөдөлсний улмаас олон барилга нурж, 1700 гаруй хүн нас барж, 3400 хүн гэмтэж, 300 гаруй хүн сураггүй алга болов. Иймд хөрш зэргэлдээх Хятад, Тайланд, Энэтхэг зэрэг орнуудаас эхэлсэн тусламжийн цуваа Мьянмарын зүг хөвөрч байна. Мьянмартай хиллэдэг Хятадын Юньнань мужийн аврах, эрэн хайх болон эмнэлгийн багийн 37 хүн бямба гарагийн өглөө тус улсад очсон юм. Түүний араас өмнөд хөрш дахин 100 орчим алба хаагч, 13.8 сая долларын үнэ бүхий 17 ачааны машин тусламжийн бараа илгээгээд байна. Мөн Энэтхэгийн 120 алба хаагч Мандалэй хотод ажиллаж 60 хүний ортой түргэн тусламжийн төв байгуулжээ. Цаашилбал Малайз, Сингапур, Орос, Вьетнам зэрэг улс аврах баг илгээсэн бол Европын Холбоо, Англи, АНУ тусламжийн бараа хүргүүлээд байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.