images

Японд инженерээр суралцсан 1035 монгол оюутан эх орондоо ажиллаж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-03-31


   Боловсролын яамны “1000 инженер” хөтөлбөрөөр Япон улсад суралцсан 12 оюутан өчигдөр эх орондоо ирлээ. 2013 оноос хойш хэрэгжиж буй уг хөтөлбөрөөр нийт 1098 оюутан Японы их дээд сургуульд инженер, технологийн мэргэжил эзэмшээд байна. Үүнээс 292 нь бакалаврын хамтарсан хөтөлбөрөөр, 177 нь Коосэн хөтөлбөрөөр, 37 нь магистр, 104 нь доктор, 488 нь зэргийн бус богино хугацааны сургалтаар суралцсан байна. Нийт төгсөгчдийн 96 хувь буюу 1035 оюутан МУИС, ШУТИС, ХААИС болон “Оюу толгой”, “Тавантолгой”, “Эм Си ЭС”, “Мобиком”, “АПУ” зэрэг үндэсний 150 гаруй томоохон компанид ажиллаж буй. Мөн энэ төслөөр хэрэгжүүлээд буй хамтарсан судалгааны хөтөлбөрийн хүрээнд МУИС, ШУТИС, ХААИС-д 16.9 сая ам.долларын 686 нэр төрлийн 3629 ширхэг инженерийн тоног төхөөрөмж суурилуулжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.