images

Тавь гаруй жил 35 мянган гамбургер идсэн эр Гиннесийн амжилт тогтоов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-31


   Тавь гаруй жилийн хугацаанд “McDonald's”-ын 35 мянган ширхэг гамбургер идсэн 70 настай америк эр Гиннесийн амжилтын номонд бичигджээ. “The Daily Mail” сонины мэдээлснээр, АНУ-ын Висконсин мужийн иргэн, 71 настай Дональд Горскийн амжилтыг өнгөхсөн долоо хоногт баталгаажуулж Гиннесийн номонд бүртгэсэн байна. Тэрбээр 1972 оны тавдугаар сарын 17-ны өдөр анх удаа “Big Mac” гамбургер амталж үзээд түүнээс хойш өдөр алгасалгүй зөвхөн түүгээр дагнан хооллож, гамбургер худалдаж авсан төлбөрийн баримт, сав баглаа боодлын шошго зэргийг хадгалан тэмдэглэл хөтөлж ирсэн байна. 53 жилийн турш, нэг жилд дунджаар 660 ширхэг гамбургер идсэн түүний эрүүл мэнд маш сайн байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарал татаж байгаа гэнэ. Илчлэг ихтэй, натри өндөртэй түргэн хоол нь таргалалт, цусны даралт ихсэх, зүрхний шигдээс зэрэг олон өвчний эх үүсвэр болдог хэдий ч Д.Горскийд энэ нь нөлөөлсөнгүй. Түүний амьдардаг дүүрэгт байрлах “McDonald's”-ын салбар Д.Горскийн зургийг хоолны танхимдаа хадсан байдаг ажээ. Тэрбээр хүн хэрхэн эрүүл байх талаар хоёр зүйлийг зөвлөсөн байна. Энэ нь нэгдүгээрт, байнгын хөдөлгөөнтэй байх. Д.Горский өдөр бүр дунджаар 9 км алхдаг гэнэ. Хоёругаарт, шарсан төмс идэхгүй байхыг тэрбээр зөвлөжээ. Харин мэргэжилтнүүд үүнийг ховор тохиолдол гэж дүгнээд, гамбургер зэргийн түргэн хоол нь хүний эрүүл мэндэд сайн биш гэдгийг зөвлөж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.