АНУ-д Илон Маскийг эсэргүүцсэн жагсаал болов
Анд нөхдийн мэдээ
2025-03-31
АНУ-ын Засгийн газрын үр ашгийн хэлтсийг (DOGE) удирдаж байгаа Илон Маскийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал 29-ний өдөр АНУ болон бусад орнуудад өрнөсөн байна. “Tesla Takedown” гэсэн уриатай эсэргүүцлийн жагсаал Нью Жерси, Массачусетс, Коннектикут, Нью-Йорк, Мэрилэнд, Миннесота, Техас мужид өрнөж байгаа бөгөөд энэ нь төрийн албан хаагчдыг олноор нь цомхотгосон, төсвийг их хэмжээгээр танаж байгаа явдлыг эсэргүүцэж буй хэрэг юм. Жагсагчид И.Маскийг “Бролигархи” хэмээн нэрлэж байна. Энэ нь улс төрд нөлөө үзүүлж хяналт тогтоосон баячуудын бүлэглэлийг хэлдэг үг аж. Манхэттэнд болсон жагсаалд Нью-Йорк мужийн Ассамблейн гишүүн, Нью-Йорк хотын даргад нэр дэвшигч Зоран Мамадани оролцож “Дэлхийн хамгийн баян хүн АНУ-ын ерөнхийлөгчийг худалдан авчээ” хэмээн хэлсэн байна. Мөн Английн Лондон хотын “Тесла” дэлгүүрийн өмнө хүмүүс цугларч жагссан бөгөөд “Тесла”-гийн автомашин болон хувьцаанаас татгалзахыг уриалсан байна. Энэ явдлыг ерөнхийлөгч Д.Трамп "Дотоодын терроризм" хэмээн нэрлэж, хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.