АШУҮИС анагаахын салбартаа Хятадад тэргүүлдэг Тяньжины их сургуультай хамтарна
Чихэнд чимэгтэй
2025-03-31
Монголын АШУҮИС-ийн удирдлагууд Хятадын Тяньжины их сургуульд зочилж, тус сургуультай хамтран био анагаах ухаан, био анагаахын инженерчлэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Мөн оюутан, багш солилцох, суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх, хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна. Тяньжины их сургууль нь 2024 оны “QS World University Rankings” үнэлгээгээр дэлхийн шилдэг 250-д багтжээ. Мөн дотооддоо эхний аравт багтахаас гадна хүний их эмч, био анагаахын инженерчлэлийн хөтөлбөрөөрөө хоёр, анагаахын ухаалаг инженерчлэлийн хөтөлбөрөөрөө тэргүүлдэг аж. Түүнчлэн АШУҮИС-ийн удирдлагууд “Yimai”, “Tellyes” орчин үеийн дэвшилтэт эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн компанитай танилцаж үйлдвэрүүдэд нь оюутны танилцах дадлага хийлгүүлэхээр тохиролцсон талаараа мэдээлэв.
Гэрэл зургийг АШУҮИС-ийн албан ёсны вэб сайтаас авав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.