М.Лхагвагэрэл Азийн аваргын алт, мөнгөн медальтай боллоо
Чихэнд чимэгтэй
2025-03-31
Йордан улсын Амман хотноо энэ сарын 25-31-ний өдрүүдэд болсон Ази тивийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд Туркменистаны бөх Заямухаммет Сапаровыг 13:2 оноогоор цэвэр ялж, шөвгийн дөрөвт үлдсэн бол хагас шигшээд Энэтхэгийн бөхийг 5:1-ээр буулгаж авчээ. Улмаар аваргын төлөө барилдаанд Ираны бөх Амир Реза Масоумид 6:0-ээр ялагдсан юм. М.Лхагвагэрэл 2022 оны Ханжөүгийн Азийн наадмаас мөнгө, 2023 оны Азийн АШТ-ээс алтан медаль хүртсэн бөгөөд энэ жил ийнхүү хоёр дахь удаагаа Азийн аваргын медаль авч байна. Монголын баг энэ жилийн Азийн АШТ-ийг гурван мөнгө, долоон хүрэл, нийт 10 медальтай өндөрлүүллээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 65 кг жинд Т.Энхжин, эрэгтэйчүүдийн 65 кг жинд Ц.Цогбадрах мөнгөн медаль хүртжээ. Мөн эмэгтэйчүүдээс 50 кг жинд Б.Мөнхнар, 55 кг жинд Б.Отгонтуяа, 68 кг жинд Э.Дэлгэрмаа, 72 кг жинд З.Болортунгалаг, эрчүүдээс 57 кг Б.Мөнх-Эрдэнэ, 79 кг жинд О.Сүлдхүү, 86 кг жинд Н.Батбилгүүн нар хүрэл медалийн эзэн боллоо.
Гэрэл зургийг: Монголын чөлөөт бөхийн холбоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.