Тайланд: Газар хөдлөлт дунд 36 настай эх эсэн мэнд амаржжээ
Анд нөхдийн мэдээ
2025-03-31
Тайландад болсон 7.7 баллын хүчтэй газар хөдлөлтийн үеэр хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байх явцад 36 настай Кантон Санмуансин хэмээх бүсгүй зөөврийн орон дээр эсэн мэнд амаржсан байна. Тэрбээр ээлжит үзлэгт орохоор эмнэлэгт ирээд байтал газар хөдөлсөн бөгөөд эмч нар түүнийг хүчтэй савлаж буй эмнэлгийн барилгын тавдугаар давхраас нэгдүгээр давхар луу явган шатаар зөөвөрлөж байх явцад амаржиж охин төрүүлжээ. Тухайн үед нөхөр нь ажилтай байсан тул ганцаараа эмнэлэг дээр ирж, томоохон гамшиг дунд ийнхүү охиноо эсэн мэнд төрүүлсэндээ баяртай байгаагаа бүсгүй хэлжээ. Тус улсын нийслэл Бангкок хотод олон арван барилга нурснаар 100 гаруй хүн дарагдан, 10 хүн амь үрэгдэж, 83 хүн сураггүй алга болсон байна. Газар хөдлөлтийн дараах чичирхийлэл одоо ч үргэлжилсээр байгаа тул хохирогчдын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.