Хойд Солонгост аялахдаа юуг анхаарах вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-03-31
Хойд Солонгосын аялал жуулчлалын "Koryo Tours" агентлаг гадаадын жуулчдад зориулан Хойд Солонгостой холбоотой контент бэлтгэхдээ анхаарах зүйлсийн тухай гарын авлага гаргажээ. Хятадын Бээжин хотод төвтэй тус агентлаг цахим хуудсандаа “Хойд Солонгос руу аялах контент бүтээгчдэд хэрэгтэй мэдээлэл” гэсэн гарчигтай бичвэр нийтэлсэн байна. Бичвэрт дурдсанаар, тус улсад аялах жуулчид гэрэл зураг авч, дүрс бичлэг хийж болох ч эрх баригчдын тогтоосон хатуу журмыг чанд баримтлах ёстойг анхааруулжээ. Улмаар нутгийн соёлыг хүндэтгэх, цэргийн байгууламж зэрэг хориглосон газруудын зургийг авахгүй байх, нутгийн оршин суугчдын зургийг авахдаа тэднээс зөвшөөрөл авах ёстой зэргийг сануулаад, зөрчсөн тохиолдод жуулчин, хөтөч хоёулаа хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулсан байна. Мөн гар утас, жижиг хэмжээтэй энгийн аппаратаар зураг авч болох ч мэргэжлийн камер ашиглахыг хоригложээ. Тодруулбал, 150 мм-ээс урт томруулах линзийг хориглох тул нисэх онгоцны буудлаар ийм төрлийн дрон, камер нэвтрүүлэхгүй. Түүнээс гадна тус улсад авсан зураг, бичлэгээ ашиглан өдөөн хатгасан утгатай контент хийхгүй байхыг уриалжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.