images

Д.Трамп Цагаан ордны өмнө 200 жил ургасан модыг тайрахыг тушаав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-31


   АНУ-ын Цагаан ордны өмнө байдаг 200 жилийн настай модыг ерөнхийлөгч Д.Трампын шийдвэрээр тайрахаар болсон байна. Ерөнхийлөгч асан Эндрю Жексоны тарьсан уг модыг зайлуулах болсон шалтгаанаа Д.Трамп “Бүх зүйлд төгсгөл байдаг. Энэ мод олон жилийн настай, хүний дээрээс хэзээ мөдгүй унаж мэдэхээр болсон байна. Оронд нь өөр сайхан мод тарина” хэмээн цахим хуудсандаа тайлбарлажээ. “Жэксон Магнолиа” гэж нэрлэгддэг энэ мод Цагаан ордны үүдэн тушаа, гадаадын хүндтэй зочдыг угтдаг гол зам дээр байдаг юм. Уг модыг Э.Жексон (1829-1837) ерөнхийлөгчөөр сонгогдохоос нь хоёр сарын өмнө өөд болсон эхнэр Рэйчэлийнхээ дурсгалд зориулан Тэннесси мужаас үр авчирч тарьсан бөгөөд эдүгээ Д.Трампын хэлснээр зарим газраараа өмхөрч муудсан байна. Уг модыг арчлан хамгаалах ажлыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа хариуцаж иржээ. Тайрсан модны нэг хэсгийг Цагаан ордонд хадгалж, үлдсэнээр нь эд зүйл хийх ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.