images

АНУ-д оршин суух Ногоон карттай хүмүүсийг хил дээр саатуулах болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-03-31


   Дональд Трампын засаг захиргааны цагаачлалын эсрэг бодлого АНУ-д хууль ёсоор амьдардаг байнгын оршин суугчдыг хүртэл түгшээх болжээ. “Тhe Washington Post” сонины мэдээлснээр, сүүлийн үед Ногоон карт эзэмшдэг хүмүүс гадаадад хийх аяллаа цуцлах болсон байна. Учир нь аяллаа дуусгаад АНУ-д буцан ирэхэд тэднийг саатуулсан тохиолдол нэг бус удаа гарчээ. Түүнээс гадна саяхан Колумбын их сургууль дээр болсон Палестиныг дэмжигчдийн жагсаалтай холбогдуулан Ногоон карттай хоёр оюутныг албадан гаргахыг оролдсон байна. Мөн тус улсад байнга оршин суудаг Германы нэг иргэн АНУ-д дахин нэвтрэх үед, оршин суух зөвшөөрлөөсөө татгалзах бичигт гарын үсэг зурахыг шаардаж, улмаар албадан саатуулсан байна. Хэдийгээр тэрбээр Палестиныг дэмжих жагсаалд оролцоогүй ч өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсныг саатуулах үндэслэл болгосон байна. Иргэн биш боловч АНУ-д байнга оршин суудаг 12.8 сая хүн байдаг бөгөөд тэд сонгуульд санал өгөх боломжгүйг эс тооцвол америк иргэдтэй адил тэгш эрхтэй. Дэд ерөнхийлөгч Ж.Вэнс Колумбын их сургуулийн Ногоон карттай оюутныг саатуулсан талаар сурвалжлагчийн тавьсан асуултад, тухайн хүнийг АНУ-д амьдрахад тохиромжгүй гэж Засгийн газар үзвэл албадан гаргаж болно хэмээн хариулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.